Шагайн харваан тэмцээнд Хөгжимт драмын театрын баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-27 10:34:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах шагайн харваан тэмцээнд 20 багийн 160 харваач оролцсоноос Хөгжимт драмын театрын баг түрүүлж улсын аварга шалгаруулах  тэмцээнд оролцох эрх авлаа.

Тус багийн ахлагч аймгийн гоц мэргэн Т.Төрмөнх "Манай багт аймгийн гоц мэргэн 4 байдаг. Бид сүүлийн үеийн тэмцээн наадмуудад амжилттай оролцож  байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ сайн хийж амжилттай оролцох болно" гэдгийг хэлж байлаа. 

Тэмцээний дэд байрт Сод-Эрдэм сургуулийн Гүрт баг, гуравт Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Цэцэн баг тус тус шалгарсан байна.

 

相关新闻