Нэмэлт санал хураалт явуулсан таван хэсэгт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдийн
санал тэнцсэн Баян-Өлгий аймгийн 4 сумын 6 хэсэгт энэ сарын 25-ны өдөр нэмэлт
санал хураалт явууллаа.
Нэмэлт санал хураалтад Баяннуур сумын 1 дүгээр хэсэгт 84 иргэн санал өгөх ёстойгоос
3 сонгогч санал өгчээ. Ногооннуур сумын 1 дүгээр хэсэгт санал өгөх ёстой 14 сонгогчоос
10 нь, 5 дугаар хэсэгт 73 сонгогчоос 38 нь, 7 дугаар хэсэгт 87 сонгогчоос 47
хүн тус тус саналаа өгсөн байна.
Харин Сагсай сумын 4 дүгээр хэсэгт бүртгэлтэй 70 сонгогчоос 4 хүн санал
хураалтад оролцжээ. Өлгий сумын 11 дүгээр хэсэгт 252 сонгогч санал өгөх ёстойгоос
41 иргэн саналаа өгөв.
Нэмэлт санал хураалт явуулсан дээрх 6 хэсгийн 5 хэсэгт нь МАН-ын нэр
дэвшигчид ялалт байгууллаа.