Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 30-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-22 22:53:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан ИТХ-ын анхдугаар хуралдаан товлон зарлах, Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөрөн сумын   ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар болов. Хот тохижилт үйлчилгээний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийг 6 хүний бүрэлдэхүүнтэй баталж удирдах зөвлөлийн хурлыг энэ сард багтаан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

 

相关新闻