Сурагчдад "Статистикийн боловсрол" олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж иржээ. Тухайн өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Найдвартай мэдээллээр эх дэлхийгээ холбоё” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдрийн хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс Баянхонгор сумын “Номун далай“ цогцолбор сургуулийн төгсөх ангийн долоон бүлгийн 200 гаруй сурагчид “Статистикийн боловсрол” хичээлийг заажээ.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад албан ёсны статистикийн ач холбогдол, үүрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болж байгааг тухайн хичээлийн үеэр онцолж байв. Тус хичээлийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг, ахлах мэргэжилтэн Х.Оюунчимэг нар сурагчдад заасан байна.
Сонирхуулахад, Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 дугаар сарын 20-нд тэмдэглэсэн байжээ. Ийнхүү Ассемблей 2015 оны зугардугаар сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.