Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-21 16:00:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Өлгий хотод О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт боллоо.

Аймгийн аварга шалгаруулах барилдаанд аймгийн төв болон хөдөө сумдаас 50 орчим бөх зодоглов. 15, 16, 17, 18 насны ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд медальт байрт шалгарсан хүүхдүүдийг доор танилцуулж байна.

16 насны ангилалд:

1 дүгээр байр - Б.Имангали /“Тастүлек” дэвжээ/;

2 дугаар байр - С.Бегарыс / “Тастүлек” дэвжээ/;

3 дугаар байр - Т.Серикбол /“Тастүлек” дэвжээ/;

“Уран барилдаантай бөх” тусгай шагнал - Д.Асубек /“Тастүлек” дэвжээ/.

17 насны ангилалд:

1 дүгээр байр  - Н.Амаржаргал /Өлгий сумын лаборатори 2 дугаар сургууль/;

2 дугаар байр - С.Ердаулет /“Тастүлек” дэвжээ/;

3 дугаар байр - Б.Ахжол /Алтанцөгц сум/;

“Уран барилдаантай бөх” тусгай шагнал - Х.Ерасыл /Цэнгэл сум/.

18 насны ангилалд:

1 дүгээр байр - А.Айбек /“Толагайн хүч” дэвжээ/;

2 дугаар байр - С.Бегарыс /“Тастүлек” дэвжээ/;

3 дугаар байр - Д.Худабек /Ногооннуур сум/;

“Уран барилдаантай бөх” тусгай шагнал - Д.Худабек /Ногооннуур сум/.

Тэмцээний насны ангилал бүрд түрүүлсэн өсвөрийн бөхчүүд энэ сарын 30-31-ний өдрүүдэд Булган аймагт болох үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд оролцоно.

相关新闻