Ихэнх нутгаар хүйтэрч цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-20 11:51:10

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж шуурч, хүйтэрч халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхаарууллаа. Өнөөдрийн 20:00 цаг хүртэл цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Төв аймгийн нутгаар: Үүлшинэ. Ихэнх нутгаар  цас орж  цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 14-19 метр, түр зуур 20-25 м/с хүрч ширүүснэ.  Нийт нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Харин 26-нд ихэнх нутгаар хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр болон сүүлээр ихэнх нутгаар сэрүүсч, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч бага зэрэг дулаарна. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас танилцууллаа. 

 

相关新闻