ХДТ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Баянмөнхийг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МУСТА О.Баянмөнхийг томиллоо.
Тус театрын даргын үүргийг Боловсрол соёл урлагийн газрын соёл хариуцсан мэргэжилтэн Л.Батцэцэг хавсран гүйцэтгэж байсан юм. МУСТА О.Баянмөнх нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын уугуул бөгөөд СУИС-ийг төгссөнөөс хойш соёл урлагийн салбарт уран бүтээлээ тасралтгүй туурвиж яваа шилдэг уран бүтээлчдийн нэг юм.