Дорнод аймагт МАН 26, АН 8 суудал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-17 14:00:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ-ын 37 суудлаас МАН 26, АН найм, МАХН нэг, хоёр бие даагч сонгогджээ. Түүнчлэн нийт 14 сумын аравт  нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Энэ жилийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь гэж тусгасан нь өмнөх сонгуулиудаас олон эмэгтэй нэр дэвшин өрсөлдөх боломжийг олгосон гэхэд болно. 2020-2024 онд аймгийн ИТХ-д таван эмэгтэй төлөөлөгч сонгогдсоны дөрөв нь МАН, нэг нь АН-ын нэр дэвшигч байгаа юм. Сонирхуулахад, 37 төлөөлөгчийн 14 нь өнгөрсөн дөрвөн жилд төлөөлөгчөөр ажиллаж дахин сонгогдсон бол 23 нь шинэ төлөөлөгч байна. Ажил мэргэжлийн хувьд инженер, эдийн засагчдад сонгогчид илүүтэй итгэл хүлээлгэжээ. 

相关新闻