Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бэлчээрийн даацыг
тооцоолж гаргаснаар 2020-2021 онд Баянхонгор аймгийн нийт нутгийн 90 гаруй
хувьд нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарчээ.
Баянхонгор аймаг 8.8
сая га бэлчээрийн талбайгаас ашиглах боломжтой бэлчээр 7.4 сая га талбай байдаг аж. Тухайн талбайд 2-2.5 сая толгой мал бэлчээрлэх даацтай бөгөөд сүүлийн жилүүдэд бэлчээрийн
даац хэд дахин хэтрээд байгаа юм.
Зуншлагын байдлын тухайд
45 хувьд дунд, 55 хувьд муу буюу 1999-2000 оны зудын нөхцөл байдал үүсэх
эрсдэлтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна. Зуншлагын байдлаас
шалтгаалан өөрийн аймгийн нутагт 710 өрхийн 802 мянган мал, бусад аймгийн нутагт 142 өрхийн 405 мянган мал, нийт 852
малчин өрхийн 1.2 сая мал отор нүүдэл хийж байна.
Аймгийн хэмжээнд
2020 оны эхний мал дээр орлого, зарлагын хөдөлгөөн хийснээр 6.076.514 толгой
мал, хонин толгойд шилжүүлснээр 10.777.453 толгой мал бүртгэгджээ.