Хөвсгөл аймагт урьдчилсан байдлаар Ардчилсан нам олонх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-15 22:38:17


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан нам олонх болсон байна. Тодруулбал АН 22 суудал, МАН 18 суудал, 1 бие даагч ялалт байгуулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ. Зарим хэсгийн хороодод хяналтын тооллого явуулж байгаа учраас иргэдэд нэгдсэн дүн мэдээллийг маргааш өгнө гэдгийг хэлж байлаа. 

相关新闻