Чийрэгжүүлэлтийн талбайг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-15 15:55:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэр, Түйн голын хөвөөн дэх Оготнотой булгийн орчимд Чийрэгжүүлэлтийн талбайг барьж байгуулжээ.

Тус талбайд хүүхэд, залуучууд, ахмад настнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл чийрэг байлгах, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх 23 нэр төрлийн спортын тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Тус талбайг ашиглатад оруулснаар хүйтэн, сэрүүний улирал ирж байгааг үл харгалзан иргэд олноор ирж, эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн бөгөөд тухайн хэсэг олны хөлийн газар болжээ.

Монгол Улсад Биеийн тамир, спортыг 2020-2023 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы санаачилга, дэмжлэгээр тус талбайг байгуулсан байна.

相关新闻