Цэвдэг мөстлөгийн өөрчлөлтийг судлах цаг уурын станцтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-14 18:37:11

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газар цаг уурын автомат станцтай болжээ.

Тодруулбал, Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр цаг уурын иж бүрэн станцыг Отгонтэнгэрийн дархан цаазат газарт суурилуулжээ. Тус станцаар дамжуулан өндөр уулын уур амьсгал, цэвдэг, мөстлөгийн өөрчлөлт болон ургамлын судалгааны ажлуудыг хийх аж. Цаг уурын станцыг суурилуулах ажлыг Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн, доктор Михайл Вальтер, магистр Х.Тэмүүжин, Г.Уламбаяр, Н.Нандинцэцэг болон МУБИС-ийн багш, докторант В.Гүндэгмаа, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын дарга Д.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийлээ гэж Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

相关新闻