Нөөц бүрдүүлэхэд нэмэлт дэмжлэг олгуулах санал оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-13 17:07:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 500 сая төгрөгийг нэмж олгуулах саналыг Улсын Онцгой комисст оруулна.

Энэ өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон сайд нар Баянхонгор аймагт ажиллаж, тус бүрийн салбарын ажил байдал, нөхцөлтэй танилцаж шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Баянхонгор аймгийн зудын эрсдэлийн үнэлгээ болон аймаг орон нутгийн удирдлагын удаа дараагийн хүсэлт, малчдын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянхонгор аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 500 сая төгрөгийг нэмж олгох саналыг Улсын онцгой комиссын хуралд хэлэлцүүлэхээр боллоо. Комиссын хурал маргааш буюу 10 дугаар сарын 14-нд болох юм байна.

相关新闻