Зах худалдааны төвөөс цахим баримт авдаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Иргэд,
үйлчлүүлэгчид зах худалдааны төвөөс цахим баримт авдаг боллоо.
Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс худалдааны
төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгч ААН, иргэний лангуу худалдааны цэгт QR
баримтыг нааж эхэлжээ. Энэ сарын 06-ны
өдрөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд
өнөөдрийн байдлаар нийт 21 худалдаа үйлчилгээ эрхлэгчид хамрагдаад байгаа аж.
Тодруулбал Сүхбаатар
сумын тав, Мандал сумын 9, Орхонтуул
сумын нэг, Баянгол сумын хоёр, Сайхан сумын хоёр, Алтанбулаг сумын нэг,
Цагааннуур сумын нэг нийт 21 худалдааны төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгч ААН, иргэний
лангуу худалдааны цэгт QR баримтыг наагаад байгаа аж. Иймээс аймгийн татварын хэлтсээс иргэд, олон нийтэд хандаж зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ татвар төлөгчийн ажлын
байранд байршуулсан QR кодыг уншуулж, цахим төлбөрийн баримт үүсгэн авч хэвшихийг анхаарууллаа.