Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч, итгэмжлэгдсэн ажилтнууд сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
зорилгоор сургалт зохион байгуулсан
байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон эл сургалтыг Улсын
бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хөтөлбөрийн
хүрээнд явуулсан аж. Сургалтад улсын бүртгэлийн байгууллагын албан хаагч,
итгэмжлэгдсэн ажилтнууд хамрагджээ. Тэдэнд "Орон
нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч, итгэмжлэгдсэн ажилтны
сургалтын хөтөлбөр"-ийн хүрээнд
программын сургалтыг явуулсан байна.