Киргизийн Ерөнхийлөгч Засгийн газрыг огцуулах зарлиг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-09 16:14:31

БИШКЕК. /kabar/. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Кубатбек Боронов тэргүүтэй тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зуржээ.


“Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Бороновыг огцруулах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Киргиз улсын Засгийн газар мөн огцорсонд тооцогдоно. Холбогдох зарлигийн дагуу Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайдын албыг хашиж байсан хүмүүс, Засгийн газрын гишүүд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ” гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Киргизийн Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсны дараа Кубатбек Бороновыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлжээ. “Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 5 дугаар хэсэгт заасны дагуу Кубатбек Бороновыг Киргиз улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Зарлигийг Кубатбек Бороновын хүсэлтэд үндэслэн гаргав" гэж мэдээлэлд дурджээ.


相关新闻