Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 39.3 хувь нь эмэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны аймаг, сумын
ИТХ-ын сонгуульд
Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар суманд 37, харин 17 суманд
393 нэр дэвшигч сонгуульд
оролцохоор нэрээ дэвшүүлээд байна.
Дээрх нийт
нэр дэвшигчдийн 79.2
хувь нь дээд боловсролтой, 12 хувь нь тусгай дунд боловсролтой,
8.8
хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байгаа аж. Мөн эдгээр нэр дэвшигчдийн 39.3 хувь нь эмэгтэй, 22
хувь нь 18-35 насны залуучууд, 35 хувь нь ахмадууд байна. Түүнчлэн нэр дэвшигчдийн 19
хувь нь нийгмийн, 42 хувь нь ХАА-н, 7 хувь нь санхүүгийн, 22 хувь нь хуулийн салбараас тус
тус байгаа ажээ.