Өнгөт арьст эрийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цагдааг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    НЬЮ-ЙОРК. /Fox News/. Өнгөт арьст эр Жорж Флойдын амийг санаатайгаар
бүрэлгэсэн хэмээн буруутгагдсан цагдаагийн ажилтан асан Дерек Шовин 1 сая
ам.долларын барьцаатайгаар шоронгоос суллагджээ.
Тэрбээр 5 дугаар сарын 31-нд саатуулагдаж, Миннесота муж улсын шоронд
хоригдсон юм. “Fox News” телевизийн мэдээлснээр, 1 сая ам.долларын барьцааг
Шовины өмгөөлөгч төлсөн байна. Д.Шовин 2021 оны 3 дугаар сарын 8-нд шүүх хуралд
оролцох аж. 
Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Ж.Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовин
баривчлах үедээ боох мэх ашигласан бөгөөд өнгөт арьст эрэгтэй уг явдлын дараа
нас баржээ. Тавдугаар сарын 26-нд Ж.Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн цагдааг
албан тушаалаас нь чөлөөлсөн юм. 
Ж.Флойдыг нас барсны дараа АНУ-д олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй
байдал өрнөсөн билээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    