Дэлхийн эдийн засгийн форум тавдугаар сард болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРН. /Reuters/.
Дэлхийн эдийн засгийн форумыг 2021
оны тавдугаар сард Швейцарын Люцерн хотноо зохион байгуулахаар болжээ. Энэхүү
чуулга уулзалтыг цар тахлын улмаас хойшлуулна хэмээн өмнө нь мэдэгдээд байсан
юм.
Форумыг зохион
байгуулагчдын мэдээлснээр, ирэх оны уулзалт Давос хотод бус Бургеншток уулын
ойролцоо оршдог Люцернд тавдугаар сарын 18-21-нд болох ажээ. Энэхүү форумыг
ихэвчлэн нэгдүгээр сард зохион байгуулдаг билээ.
Давосын форум
гэгддэг жил тутмын уулзалтаар дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар,
бизнесийн манлайлагчид болон бусад төлөөлөгч янз бүрийн сэдвээр хэлэлцэж, санал
бодлоо солилцдог.
2021 оны уулзалтыг
биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулах бөгөөд “COVID-19” цар тахлын дараах үеийн талаар хэлэлцэхээс гадна илүү
нэгдмэл, тогтвортой нийгмийг дахин цогцлооход түлхүү анхаарах ажээ.
“Ирэх оны чуулга
уулзалтыг тавдугаар сард зохион байгуулах хэдий ч нэгдүгээр сарын 25-наас эхлэх
долоо хоногт “Давосын яриа хэлэлцээ” цахим дээд хэмжээний уулзалт болно.