Пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж яндангаа хөөлөхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-07 21:12:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа хамтран ард иргэдийг пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж яндангаа хөөлөх хэрэгтэйг уриалав. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 68 удаагийн гал түймрийн зөрчил дуудлага бүртгэгдсэн байна. Гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтооход  80 орчим хувь нь пийшин зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гарчээ. Иймээс ард иргэдийг өвлийн хүйт орохоос өмнө яндангаа хөөлж, пийшин зуухны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл зөвлөгөөг өглөө.

 


相关新闻