Байден: Трамп эдгэрээгүй бол мэтгэлцээнийг цуцлах хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/.
“COVID-19”-өөр халдварласан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп эдгэрээгүй байгаа бол ирэх долоо хоногийн мэтгэлцээнийг цуцлах хэрэгтэй
гэж ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден мягмар
гарагт мэдэгджээ.
Флорида муж улсын
Майами хотноо 10 дугаар сарын 15-нд болох мэтгэлцээнийг зөвхөн эрүүл ахуйн
хатуу дүрэм журмын дор зохион байгуулах хэрэгтэй гэж Ж.Байден хэлээд, Д.Трамп
болон Цагаан ордны төлөөлөгчид халдвар авсныг “маш ноцтой асуудал” хэмээн
тодорхойлсон байна.
“Хэрэв Д.Трамп халдвартай
хэвээр байгаа бол бид мэтгэлцэх хэрэггүй. Түүний биеийн байдал ямар байгаа
талаар би сайн мэдэхгүй байна. Хэдийгээр түүнтэй мэтгэлцэхийг тэсэн ядан хүлээж
байгаа боловч бүх дүрэм журмыг мөрдөх шаардлагатай гэж үзэж байна” гэж АНУ-ын
дэд Ерөнхийлөгч асан хэлжээ.