Нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-07 08:44:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн 9-р сарын 15-наас эхэлсэн “Нөхөн сэргээлт-2020” аян үргэлжилж байна. Аяны гол зорилго нь уул уурхайн үйл ажиллагаа, ашиглалт, олборлолтын явцад эвдэрсэн газруудад тодорхой үе, шаттайгаар нөхөн сэргээлт хийхэд оршиж байгаа аж.

Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран явуулж байна. Уг аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд одоогоор 94.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 43.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт, бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүд 11.51 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийж гүйцэтгэсэн аж. Цаашид уг арга хэмжээг улам эрчимжүүлж, ашиглалтын, хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэнгүй орхигдсон талбайнуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байгаа аж.

相关新闻