Иванка Трамп эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин,
зөвлөх Иванка Трамп аавд нь гайхалтай асаргаа сувилгаа үзүүлсэн Уолтер Ридийн
нэрэмжит эмнэлгийн чадварлаг багийнханд талархал илэрхийлжээ.
“COVID-19”-өөр халдварласан хүн бүхнийг асарч
сувилсан эмч, сувилагч, галын шугамд ажиллаж буй бүх хүнд улс талархал
илэрхийлэх асар том өртэй гэж И.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Д.Трамп коронавирусний
шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлж, тухайн өдөртөө
эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр гурван хоног эмчилгээ хийлгэж, даваа гаргийн орой эмнэлгээс
гарсан юм.