856 хүнд угийн бичиг хөтлөх аргачлалыг заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын АДБ-ийн “Мөнгөн
хараа” чуулгын байранд “Ураг удмын алтан
хэлхээ” угийн бичгийн сургалт, лекцийг амжилттай
зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллагаанд
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны төрийн албан хаагчид, иргэдийн
төлөөлөл оролцсон байна. Үүний хүрээнд оролцогчдод
зориулан мэргэжил арга зүйн сургалт, угийн бичгийн үзэсгэлэн, олон нийтэд зориулсан лекц тавьсан аж. Угийн
бичгийн сургалтаар доктор
Н.Биндэръя "Угийн бичиг”-ийн онол арга зүй” сэдвээр, доктор
Т.Бат-Эрдэнэ “Эх оронч
үзэл, Монгол ёс заншил” сэдвээр
тус тус
лекц уншжээ. Мөн энэ үеэр Сэлэнгэ
аймгийн “Шилдэг угийн бичиг”-ийн уралдаан зохион байгуулж үзэсгэлэн гаргасан. Энэхүү үзэсгэлэнг Мандал сумын ЕБ-ын сургуулийн
500 гаруй хүүхэд үзэж сонирхон, таван бүтээлийг шилдгээр шалгаруулсан байна. Мөн Мандал сумын
иргэд, ААНБ-ын албан
хаагчдад “Угийн бичиг хөтлөх ач холбогдол” сэдвээр лекц тавьжээ. Дээрх ажлуудыг зохион байгуулсны үр дүнд нийт 856 хүнд угийн бичиг хөтлөх аргачлалыг
зааж, удмын угийн бичгээ хөтлөх сэдэл өгсөн үр дүнтэй сургалт болжээ.
Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Мандал сумын Нийтийн номын сан, Монголчуудын угийн бичгийн академийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл, “Мөнгөн хараа” чуулга хамтран зохион байгуулсан
байна.