Малчдад 192 мянган төгрөгийг бэлнээр олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-20 14:43:47

Монголын Улаанзагалмай нийгэмлэгээс зудтай байсан  Дорноговь аймгийн долоон сумын  100 өрх айлд тус бүр 192 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг “Хаан” банкаар дамжуулан дансанд байршуулах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. 

Дээрх  тусламжийг олгохдоо албаны хүмүүс цас зудад нэрвэгдсэн малчдын судалгааг авч малын хорогдол болон  бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралыг нэн түрүүнд харгалзаж үзсэн аж.

Мөн улсын Онцгой байдлын Ерөнхий газраас Дорноговь аймгийн зарим малчдад мөнгөн тусламж олгохоор судалгаа хийж эхэлсэн байна.  

Х.Эрдэнэбулган

相关新闻