ОХУ-д 25 сая орчим хүн томуугийн вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-09-29 13:51:32

МОСКВА. /TASS/. ОХУ-ын 24.6 сая гаруй иргэн томуугийн вакцин хийлгэлээ гэж Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.


"ОХУ-ын бүх субъектүүдэд томуугийн вакцин хийж байна. Одоогийн байдлаар 24.6 сая гаруй хүн томуугийн вакцинд хамрагдсан байгаа нь ОХУ-ын хүн амын 16.8 хувийг эзэлж байна" гэж мэдээлэлд дурдсан байна.


Роспотребнадзор мөн томуугийн бус шалтгаант амьсгалын замын вирусийн улмаас үүссэн амьсгалын замын цочмог вируст халдварын тохиолдол бүртгэгдэж байгааг тэмдэглэжээ

相关新闻