Олон улсын музейн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 09:21:30

5 сарын 18-ны өдөр тохиосон  олон улсын музейн өдрөөр Баян-Өлгий аймгийн орон нутгийг судлах музей «Түүх соелын дурсгалт зүйлүүд» сэдэвт үзэсгэлэн гарган олон түмэнд сонирхууллаа.

 

 

Энэ үзэсгэлэнг зохион байгуулах зорилгоор найман сумын нутгаар яваад ирсэн байна. Мөн саяхан явагдсан тооллогоор тус аймагт үл хөдлөх 6000 орчим түүх соёлын дурсгалт зүйлүүд, музейд 200 гаруй зураг, бусад үзмэрүүд байгаа тухай музейн захирал А.Айшагүл танилцуулж, энэ өдөр мөрдөж ажиллаж буй хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөрүүдийн талаар ард иргэдэд ил тод, нээлттэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллахын зэрэгцээгээр үзэгч олон нийтэд музейг үнэгүй үйлчилгээ үзүүллээ.

Ш.Айзаря

相关新闻