145.0 мянган толгой адуу оторт гарах урьдчилсан тооцоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-28 12:20:04

Төв /МОНЦАМЭ/. Тус аймагт 2020-2021 оны өвөл, хаврын улиралд урт хөлийн мал болох адууг алсын оторт гаргах талаар сумдад чиглэл өгч 14 сумын 90 гаруй галын 145.0 мянган толгой адуу оторт гарах урьдчилсан тооцоо гарсан байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Жил бүрийн аймаг дундын отрын бүс дундын нутаг буюу Хөх дэл чилэнгийн бүс нутагт Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт сумаас 145 өрхийн 160.1 мянган толгой мал байгаа бол Хэрлэн баян улааны отрын бүс нутагт Алтанбулаг, Архуст, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Мөнгөнморьт, Зуунмод сумаас 338 өрхийн 310.1 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм. Харин Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг аймагт 42 өрхийн 36.5 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. 

相关新闻