Эзэнтэй нохой, муурыг бүртгэлжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын гэр хороолол болон орон сууц, нийтийн
эзэмшлийн талбайн золбин нохой, муур устгалыг хийж, эзэнтэй нохой, муурыг
бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Ингэхдээ пайзжуулах, гэрчилгээжүүлэх,
вакцинжуулах, тарилга, туулга хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг мөн хийсэн
байна.
Устгалын ажлыг “Цэвэр хот” ОНӨ ХХК хариуцан гүйцэтгэдэг
бөгөөд 70444200 дугаарын утсаар холбогдох мэдээллийг авч байгаа аж.
Золбин нохой, муурын устгалыг тогтмол хийдэг ч төдийлөн буурахгүй, иргэдийн
гомдол цөөнгүй байгаа бөгөөд энэ удаад 80 шахам нохой, муурыг устгажээ.
Өнгөрсөн онд "Цэвэр хот" ОНА ХХК
1400 гаруй золбин муур, нохой устгасан байна.