Гэрэл зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-15 20:03:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Усны нөөцийн хомсдол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.
Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас "Цэнхэр алт" аяны хүрээнд зохион байгуулж буй тус уралдаан гэрэл зургаар дамжуулан орон нутагт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж буйд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
Уралдаанд Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг хэн бүр оролцох боломжтой бөгөөд 10 дугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд бүтээлээ ирүүлж болох юм байна. Бүтээлийг “Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа” фэйсбүүк хуудсанд байршуулж хамгийн их хандалт / like, share/ авсан эхний гурван байрыг шалгаруулж 10 дугаар сарын 03-ны өдөр ялагчийн шагналыг гардуулна.
相关新闻