Лесбос арал дээр цагаачдын байнгын төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-14 17:38:51

АФИН. /BBC/. Грекийн Лесбос арал дээр “Мориа” цагаачдын хуарангийн оронд цагаачид, дүрвэгчдийн байнгын төв байгуулахаар болжээ. Уг хуаран нь өнгөрсөн долоо хоногт гал гарсны улмаас сүйдсэн юм.


Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакисын мэдээлснээр, шинэ төв цагаачдыг хүлээн авах бодлогыг өөрчлөх боломжийг олгох ажээ. Шигүү оршин суугчтай “Мориа” хуаран сүйдсэнээр 12 мянга гаруй хүн хоргодох газаргүй болжээ.


Гэсэн хэдий ч уг хуарангийн оршин суугчдын хувьд Европын Холбооны бусад оронд суурьших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуаранг сүйдсэнээс хойш цагаачид, дүрвэгчид өөр хуаран барихыг эсэргүүцсэн байна.


Мөн Лесбос арлын оршин суугчид ч гэсэн байнгын төв байгуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэдний үзэж буйгаар, жижиг арал дээр өөр хуаран байгуулах нь зохисгүй ажээ. 

相关新闻