АНУ Иракаас 2200 цэргээ татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН.
/BBC/. АНУ Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг
гаруйг ойрын хэдэн долоо хоногт татна гэж АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи лхагва
гарагт мэдээлжээ.
К.МакКензигийн
мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж
бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл болох “Лалын улс”-ын сүүлийн
үлдэгдлүүдийг үндсээр нь устгахад” Иракийн аюулаас хамгаалах хүчинд үргэлжлүүлэн
туслалцаа үзүүлж, зөвлөх ажээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Ирак дахь бүх цэргийг аль болох ойрын хугацаанд татан
авахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн сард батлан мэдэгдсэн юм. 2016 онд сонгуулийн
кампанит ажлынхаа үеэр АНУ-ыг “төгсгөлгүй дайнаас” чөлөөлнө хэмээн амласан тэрбээр
цэргүүдийн тоог бууруулах шийдвэрийг сайшаах төлөвтэй байна.
Ираны генерал Касем Сулеймани өнгөрсөн нэгдүгээр сард Багдад хотноо АНУ-ын дроны цохилтын үеэр амиа алдсанаас хойш АНУ-ын цэргүүд байрлаж буй нь Ирак дахь томоохон асуудал болон хувирчээ.