Ургац хураалт ирэх долоо хоногт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт ид өрнөж байна. Харин ургац хураалтыг ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн хэмжээнд энэ зун нийт нутгаар бороотой байсан учраас үр тарианы болц оройтсон байна. Энэ онд үр тариа 16431 га талбайд тариалснаас улаан буудай 16140 га, арвай 122 га, овьёос 169 га талбайд тариалжээ. Мөн ногоон тэжээл 637.5 га, тосны ургамал 873 га, төмс 277.8 га, 185.02 га талбайд тус тус тариалсан байна. Энэ сарын дундуур цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа учраас тариаланчид ирэх 7 хоногоос үр тариа хураалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Г.Энхбилэг мэдээллээ.