Гүржэд хурим хийхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-09 16:57:49

ТБИЛИСИ. /TASS/. Коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан хурим, ойн баяр, тэмдэглэлт өдрүүд, бусад арга хэмжээг хориглох шийдвэрийг Гүржийн ерөнхий сайдын дэргэдэх коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан байгууллага хоорондын зохицуулах зөвлөл гаргажээ. Энэ тухай тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Натия Мезвришвили мэдэгдсэн байна.


“Ойн баяр, хурим найр, тэмдэглэлт өдрүүд зэрэг арга хэмжээнүүдтэй холбоотой чухал шийдвэр гарсан. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж эдгээр арга хэмжээг явуулахыг хориглохоор болсон. Тодруулбал, бид өмнө нь хэрэгжиж байсан хязгаарлалтын арга хэмжээндээ эргэн орж байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

 

相关新闻