Грек дэх цагаачдын хуаранд гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АФИН. /BBC/. Грек дэх цагаачдын хамгийн том хуаранд гал түймэр гарчээ. Шигүү оршин суугчтай “Мориа” хуаран нь Лесбос арал дээр байрладаг юм.
Цагаачдыг нүүлгэн
шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэн нэгэн амь насаа алдсан талаар
мэдээлэл байхгүй байна. Гал түймрийг унтраахын тулд 25 гал сөнөөгч, 10 галын
машиныг дайчилжээ.
Одоогийн байдлаар
гал түймэр гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. “Мориа” хуаранд
13 мянга орчим хүн байрлаж буй нь тогтоосон тооноос дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.
Лесбос арлын захирагчийн орлогч Арис Хацикомниносын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, цагаачдын хуаран “бүхэлдээ сүйджээ”. Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис гал түймрийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдахаар товложээ.