Нэгдсэн эмнэлэг ариутгал, халдваргүйтгэлийн тасагтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-09 09:23:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 5" төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд төвлөрсөн ариутгалын тоног төхөөрөмжийг шинэчилж Ариутгал, халдваргүйтгэлийн тасагтай болохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн төслийн хүрээнд "Интер сайнс" ХХК, "Медимпекс" ХХК-иас шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлжээ. Ингэснээр мэс заслын болон ажилбарын үед хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн ариутгал халдваргүйтлийн чанар сайжирч, тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой аж.



相关新闻