Сурагчдад урлаг, гоо зүйн боловсролыг олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль сурагчдад урлаг, гоо зүйн боловсролыг олгож байна.
Тодруулбал, тус сургууль энэ хичээлийн жилээс хөгжим, тоног төхөөрөмжөөр хангагдан хөгжмийн кабинет тохижуулсан бөгөөд нэг удаа 30-35 хүүхэд хичээллэх боломжтой, бүжгийн дасгалын анги, мэргэжлийн дуу хөгжмийн хоёр багштайгаар урлаг, гоо зүйн боловсролыг олгож эхэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цахилгаан хөгжмийн иж бүрдэл олгосон бол “Дэлхийн зөн” ОУБ-аас төгөлдөр хуур, морин хуур, ятга, ёочин тус бүр нэгийг нийлүүлснээр ийнхүү хөгжим, аппаратур, техник хэрэгслээр хангагдсан байна.