Бүх номын санд номын баяжуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-07 14:05:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Мөнхийн үсэг” группийн ТУЗ-ын дарга, "Аз хур" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг төрсөн нутагт Баянхонгортоо "Зөв Монгол хүн" төслийг эхлүүлж байгааг бид мэдээлсэн.
Тэгвэл тус төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 29 номын санд тус бүр нэг сая төгрөгийн өртөг бүхий номын баяжуулалтыг хийлээ.
Баянхонгор аймгийн ЕБС-ийн сурагчдын унших номын хүртээмжийг нэмэгдүүлэх, сум орон нутгийн хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний хүмүүжил боловсролын шатан дахь номын оролцоо тусгалыг шинэ түвшинд гаргах зорилгоор тус ажлыг өрнүүлж буйгаа Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг хэлж байв.
相关新闻