“Монгол цэргийн нэгдсэн холбоо” салбар хороогоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-05 19:54:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” Дундговь аймагт салбар хороогоо байгуулж, энэ сарын дөрөвний өдөр анхдугаар чуулганаа зохион байгууллаа.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны орон нутгийн салбар холбоог байгуулснаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлс, орон нутгийн хөгжлийн асуудлыг хүүхэд залуучуудад таниулан ойлгуулах, төлөвшүүлэх, эх оронч үзэл санааг суулгаж өгөх зорилготой ажээ.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар хорооны анхдугаар чуулганд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөх, ажлын хэсгийн дарга, бригадын генерал Д.Ганбаатар, тус холбооны зөвлөлийн гишүүн, цагдаагийн хурандаа Ц.Бумнанжид, доктор Ж.Цогтсугар, ажлын албаны ажилтан, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын ахмадын зөвлөлийн төлөөлөгч, хурандаа М.Сүхбаатар болон орон нутаг дахь тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, чөлөөнд гарсан ахмадууд оролцсон байна.

Тус чуулганаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дундговь аймаг дахь тэргүүнээр ймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийг, нарийн бичгийн даргаар хурандаа Б.Амаржаргалыг сонгож,  холбооны туг, батламжийг гардуулан өглөө.

Мөн гавьяаны амралтад гарсан алба хаагчдаа шагнан урамшуулж, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс өргөн барьжээ.

相关新闻