Эдийн засгийн харилцааг хэвийн болгох асуудлаар Серби, Косово тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЛГРАД. /TV
Pink/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, өөрийгөө зарлан тунхагласан Косово
улсын ерөнхий сайд Авдулах Хоти нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын
зуучлалаар эдийн засгийн харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт Цагаан ордны
Зууван танхимд гарын үсэг зуржээ. Энэ тухай Сербийн тэргүүн шадар сайд бөгөөд гадаад
хэргийн сайд Ивица Дачич мэдэгджээ.
Хэлэлцээр байгуулсан тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жадд Дир мөн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Эдийн засгийн салбарт харилцаагаа хэвийн болгох тухай Серби, Косово тохиролцоонд хүрсэн тухай ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн. Дэлхий дахиныг илүү тайван, хөгжил цэцэглэлтийн газар болгохын тулд ийнхүү ерөнхийлөгч дахин нэг түүхэн хэлэлцээрт хүрлээ” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Өөрийгөө зарлан тунхагласан Косово улсын тусгаар тогтнолыг Серби хүлээн
зөвшөөрдөггүй учир талууд хэлэлцээрт гарын үсэг зурдаггүй байсан бөгөөд тусдаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай гэрээ
байгуулдаг байжээ.