Сэргээн нутагшуулсан тарвагыг агнасан иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2011, 2012, 2019
онд тус аймгийн Сүхбаатар,
Мөнхаан, Эрдэнэцагаан, Дарьганга, Түмэнцогт суманд 50 орчим сая төгрөгөөр
монгол тарвагыг сэргээн нутагшуулсан байдаг. Гэтэл сүүлийн
үед эдгээр тарвагыг хууль бусаар агнах тохиолдол гарах болжээ.
Тодруулбал, 2020 оны 08 дугаар сард Сүхбаатар сумын иргэн С,Э нар нь сэргээн
нутагшуулсан тарвагыг хууль бусаар, хавхаар агнасан нь тогтоогджээ. Улмаар зохих хуулийн дагуу торгуулийн нөхөн төлбөр
тавьж, унаж явсан хоёр мотоциклыг нь улсын орлого
болгон хураан авсан байна. Мөн бусад суманд ч тарвага
нутагшиж буй газраар хавх байрлуулсан тохиолдлуудыг илрүүлжээ.
Тиймээс иргэдийг хууль бус ан агнуураас
урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.