Жеоржиа муж улсад нийтээр цугларах хязгаарлалтыг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын
Жеоржиа муж улсын захирагч Брайан Кемп нийтээр цугларах хязгаарлалтыг дахин
хоёр долоо хоногоор сунгажээ.
Уг хязгаарлалтын хүрээнд өөр хоорондоо 180 сантиметрийн зай
барих боломжгүй тохиолдолд 50-аас олон хүн нэг дор цуглахыг хориглож байгаа бөгөөд
ийнхүү есдүгээр сарын 15 хүртэл дахин сунгасан байна.
Захирагчийн ажлын алба хязгаарлалтын арга хэмжээг
сунгасан талаар мэдэгдсэн хэдий ч Жеоржиад коронавирусний халдварын тархалттай
тэмцэх чиглэлд ахиц дэвшил гарч буйг мөн мэдээлжээ.
“Одоогийн байдлаар “COVID-19”-өөр
халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өнгөрсөн долоодугаар
сарын 6-наас хойших хамгийн хамгийн бага үзүүлэлтэд хүрээд байна” гэж ажлын
албаны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Мөн даваа гарагт зургаадугаар сарын 22-ноос хойших
хамгийн цөөн тохиолдол шинээр илэрчээ. Захирагч Б.Кемп мөн Жеоржиа муж улсад тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх 10 дугаар
сарын 10 хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ.