Япон, Лаос зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-08-24 14:47:37

ТОКИО. /NHK/. Япон, Лаос коронавирусний цар тахлын улмаас тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулахаар тохиролцжээ. Ингэснээр урт хугацаагаар оршин суугчдыг ирэх есдүгээр сараас хоёр орны хооронд зорчихыг зөвшөөрөх ажээ. 


Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, Лаосын Гадаад хэргийн сайд Салемсай Коммасит нар Лаост өнгөрсөн ням гарагт уулзжээ. Талууд мөн бизнес эрхлэгчид гэх мэт богино хугацаагаар зорчих иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх талаарх үйл явцыг түргэвчлэхээр тохиролцсон байна.


Т.Мотэгийн хэлснээр, Япон улс Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй лаос оюутнуудыг тун удахгүй хүлээн авч эхлэхийг зорьж байгаа ажээ. Уулзалтын дараа сайд нар Японоос Лаосын бүтээн байгуулалт тэргүүтэй төслүүдэд 22.6 сая орчим ам.долларын тусламжийг санал болгох талаар тусгасан хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 

相关新闻