Хятад-Монгол хэлний хууль зүйн анхны толь бичгийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-08-24 14:11:51

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Хятад-Монгол хэлний хууль зүйн үг хэллэгийн анхны толь бичгийг танилцууллаа гэж Өвөр Монголын Өөртөө засах орны Засгийн газар мэдээлжээ.


“Хятад улс бүх үндэстний цөөнхийн хууль ёсны эрхийг хамгаалахад өндөр ач холбогдол өгдөг хэмээн хууль тогтоомжид тэмдэглэсэн байдаг бөгөөд үүнд зарга мэдүүлэхдээ өөрсдийн хэлээ ашиглах эрх багтдаг” гэж бүс нутгийн хууль зүйн хэлтсийн дарга Билигхүү мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, ийм толь бичиг монголчууд олноор суурьшдаг хэсгүүдэд нэн хэрэгцээтэй байгаа бөгөөд Хятад, Монгол хэлний орчуулгын нэгдсэн стандарт дутмаг байгааг харгалзан үзэж, үндэстний цөөнхөд хуулийн илүү үр өгөөжтэй үйлчилгээг үзүүлэхийн тулд ийнхүү гаргасан ажээ.


80 мянга гаруй толгой үг бүхий энэхүү толийг Үндэстний цөөнхийн асуудал хариуцсан комисс, Хятадын Улс төр, хууль зүйн их сургууль, Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газар болон бусад хүрээлэн, хэлтэс хамтран бүтээсэн байна. 

相关新闻