Үндэсний баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар шалгарлаа.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлтийн найруулагчийг нээлттэй сонгон шалгаруултаар тодруулсан байна. Сүүлийн хоёр жилийн наадмыг Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам найруулан тавьсан юм. Өнөөдөр ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаанаар найруулагчийг ийнхүү зарласан байна.
Д.Өлзий