14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хо Ши Миний нэрэмжит тус сургуульд өнөөдрийн байдлаар дүүргийн 13 дугаар
хорооны 5000 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд 3 ээлжээр хичээллэх өндөр
магадлалтай байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг
барьж, ашиглалтад оруулахаар болсон.
Сургуулийн өргөтгөлийн барилгыг 2021 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар
төлөвлөсөн бөгөөд өргөтгөлийн барилгыг ‘’ЮУВОКҮ’’ ХХК гүйцэтгэх аж.
Тус сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус сургуулийн захирал Э.Гунгаажав болон албаны бусад хүмүүс багш, сурагчид оролцлоо.