Төрийн байгууллагууд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт үйл
ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд олон улсын чанарын менежментийн ISO
9001:2015 стандарт нэвтрүүлнэ
Ховд аймаг нь “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлж, улмаар 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, шат шатны төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Стандарттай Ховд” хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, “Менежмент ба ур чадварын
хүрээлэн” ТББ хамтран наймдугаар сарын 17-23-ны өдөр 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын
ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, дотоод аудитор бэлтгэх сургалт зохион байгуулж
байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, 2019 оны 12 дугаар сард батламж гардан авсан байдаг. Цаашид төрийн захиргааны болон үйлчилгээний бүх шатны байгууллагад энэхүү стандартыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаагаараа онцлогтой. Тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэх, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц бий болох давуу талтай аж.