Аймгийн Онцгой комисс хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-13 14:51:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс гурав дахь удаагаа хуралдлаа. Хурлын хүрээнд тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд шуурхай хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.

Тарваган тахлаар өвчилсөн иргэний нэгдүгээр хавьтлын 91 хүн байгаа. Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу эдгээр иргэдийг зургаан хоног тусгаарлана. Үүний дараа цаашид хэсэгчилсэн хориог цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх аж.

Энэ удаагийн хурлын үр дүнд тусгаарлагдсан иргэдийн хамгаалалтыг сайжруулахаар болов. Мөн тарваган тахал өвчний улмаас нас барсан иргэнийг оршуулах зан үйл, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг журмын дагуу гүйцэтгэх талаар холбогдох албаныханд зөвлөгөө, үүрэг чиглэл өгөв. 

 

相关新闻