Говь-Алтай аймгийн нийт нутгийн 19,7 хувь нь зуншлага сайтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-12 18:01:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 19.7 хувь нь зуншлага сайтай байна. 

Тодруулбал, Хөхморьт, Баян-Уул, Шарга, Гуулин тосгоны нийт нутгаар зуншлага сайн байгаа бол харин Жаргалан сумын нийт нутгаар зуншлага муу байгаа тухай тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Түүнчлэн Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Баянтоорой тосгон, Бигэр, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Халиун, Тонхил, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумын нийт нутгаар зуншлага дунд зэрэг байгаа ажээ.


相关新闻