Нигерт Францын зургаан иргэний амийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /AFP/. Нигерийн баруун өмнөд хэсэгт бүлэг зэвсэглэсэн этгээд
жуулчид руу халдаж, 8 хүний амийг хөнөөсний дотор Францын 6 иргэн байсан тухай Тиллабери дүүргийн захирагч Тижани Ибрагим Катиеллу мэдэгджээ.
Халдлагыг Нигерийн нийслэл Ниамей хотоос зүүн өмнөд зүгт 60 км-т байрладаг Куре дархан цаазат газар үйлджээ. Зэвсэглэсэн этгээдүүд олон тооны анааш амьдардаг тус газарт мотоциклоор ирсэн байна.
Үл таних этгээдүүд Францын 6 иргэний амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Франц болон Нигерийн удирдагчид утсаар ярьж, болсон хэргийн шалтгааныг тодруулахад бүхий л хүчин чармайлтаа гаргахаар тохиролцжээ.
Тиллабери нь
Нигер, Мали, Буркина Фасо гурван улсын хилийг нэгтгэдэг стратегийн хувьд чухал
бүс нутагт байрладаг дүүрэг юм. Африкийн энэ хэсэгт “Баруун Африкийн Лалын улс”
террорист бүлэглэлийн лалын шашинтнууд үйл ажиллагаагаа явуулдаг байна.